Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг ирүүлсэн байна.
Мөн Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Б.Батбаярт ч хилийн хориг тавих санал иржээ.Энэ дагуух шүүх хурал маргааш 15:00 цагт болно.