Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Өргөө амаржих газрын дэргэд баригдаж буй барилгын ухсан нүхэнд цогцос байна гэсэн дуудлага өнгөрөгч шөнө ОБЕГ-т иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 8.8 км замыг туулан очиход иргэн Су/34 настай, эрэгтэй/ баригдаж байгаа 10 давхар барилгаас суурин кранын 2 метр орчим ухсан нүхэнд унаж нас барсан байсан цогцсыг 10 минут ажиллан гарган, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
![Өргөө амаржих газрын дэргэдэх барилгын нүхнээс 34 настай эрэгтэйн цогцос олджээ](http://imedee.mn/uploads/news/4x3/2022/05/26/oooorgoo.jpg)