Өнгөрөгч 2021 оны арванхоёрдугаар сард Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хотын дарга асан Э.Бат-Үүлд нийт биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож байсан ч энэ дөрөвдүгээр сард түүнд холбогдох хэргийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурлаар прокурорт буцааж, суллах шийдвэр гаргасан юм.
Тэгвэл түүнд холбогдох хэргийг өнөөдөр Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэж, дөнгөж сая шийдвэрээ гаргасан байна. Тодруулбал, Нийт шүүгчдийн хуралдаанаар Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийг хэлэлцэхээс татгалзаж, Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Ташрамд өгүүлэхэд, Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчдэд эрүүгийн хуулийн зүйл ангийг буруу хэрэглэсэн гэдгийг удаа дараа сануулж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байдаг.