ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам тэргүүтэй 26 хүн авилгын хэргийг маргааш буюу тавдугаар сарын 25-ны өдөр Улсын Дээд шүүх хянан хэлэлцэхээр товлогджээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны нэгдүгээр сарын 07-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 291 дүгээр магадлалтай, Н.Чимэдлхам нарын 26 хүнд холбогдох хэргийг шүүгдэгч Б.Галхүүгийн өмгөөлөгч О.Аззаяа, шүүгдэгч Б.Цогтбаатарын өмгөөлөгч Д.Батсүх нарын гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэнэ.
Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3, 5, 22.1 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1, 2/ дугаар зүйл ангиар шүүсэн байдаг.