ШУУРХАЙ: Э.Номинчулуун, сэтгүүлч Г нарын хэрэгтэй холбогдуулж зарим сайтын эрхлэгчдийг АТГ-аас дуудаж, мэдүүлэг авч эхэлжээ

ШУУРХАЙ: Э.Номинчулуун, сэтгүүлч Г нарын хэрэгтэй холбогдуулж зарим сайтын эрхлэгчдийг АТГ-аас дуудаж, мэдүүлэг авч эхэлжээ

Өнгөрөгч сарын 27 /2022.04.27/-ны өдөр Багануур ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг хахуул авч байхад нь АТГ-аас үйлдэл дээр нь саатуулсан байдаг. Мөн энэ үеэр Э.Номинчулууныг шалгагдаж байгаа хэрэгтэй холбогдуулж, нэр бүхий сайтын эрхлэгч, сэтгүүлч Г-ын гэр болон ажлын байранд нь нэгжлэг хийсэн гэдэг.

Улмаар Багануур ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулуун болон сэтгүүлч Г нарыг нэг сарын хугацаатай цагдан хориод буй.

Тэгвэл Э.Номинчулуун болон сэтгүүлч Г-ын шалгагдаж байгаа хэрэгтэй холбогдуулж, зарим мэдээллийн сайтуудын эрхлэгч нарыг АТГ-аас дуудаж, мэдүүлэг авч эхэлжээ. Учир нь Г нь авилгаар олсон мөнгөний хэлбэрийг өөрчилж зарим мэдээллийн сайтуудтай Багануур ХК-ийн нэр дээр гэрээ байгуулсан байж болзошгүй байгаа ажээ.