ОРОСЫН ХЭВЛЭЛД: Дэлхий хамгийн том хоттой Улаанбаатар ах дүүгийн харилцаатай болжээ

ОРОСЫН ХЭВЛЭЛД: Дэлхий хамгийн том хоттой Улаанбаатар ах дүүгийн харилцаатай болжээ

ОХУ-ын Baikal.dail.ru хэвлэлд өчигдөр Улаанбаатар дэлхийн хамгийн том хоттой ах дүүгийн харилцаатай гэх нийтлэлийг оруулжээ.

Үүнд, “Монгол Улсын нийслэл Улаанбаатар БНХАУ-ын Чунцин хоттой ах дүү хотын харилцаа тогтоожээ. Монгол Улсын нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын Чунцин хотын дарга Ху Хэнхуатай цахим хурал хийж, талууд хоёр хотын хооронд ах дүү хотын харилцаа тогтоох тухай санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Чунцин бол БНХАУ-ын төрийн шууд хяналтад байдаг дөрвөн хотын хамгийн том нь бөгөөд 32 сая гаруй хүн амтай. Нутаг дэвсгэрийн хувьд 82 мянган хавтгай дөрвөлжин километрээс илүү тул дэлхийн хамгийн том хот гэж явдаг байна.  Улаанбаатар нь Чунцин хотоос гадна ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд, Элиста зэрэг 24 ах дүү хоттой” гэсэн байна.

Эх сурвалж ЭНД ДАРЖ үзнэ үү