Баянзүрх дүүргийн хоёр дугаар хороонд байрлах "Гэгээ" сургуулийн арын хашаанд "Тоёота" маркийн дөрвөн автомашины суурь шатжээ.
Тодруулбал, Өнөөдөр /2022.05.20/ өглөөний 06:00 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт "Автомашин шатаж байна" гэх дуудлага ирсэн байна. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10-р ангийн баг дуудлагын дагуу очиход задаргааны сэлбэгт ашигладаг улсын дугааргүй гурван ширхэг “Тоёота Королла”, нэг ширхэг “Тоёота пробокс” автомашин шатаж байсан аж. Гал түймэр унтраах баг галыг шуурхай унтраасан байна.