Нийслэлийн Баянзүрх дүүргийн ес дүгээр хороонд суудлын автомашин айлын хашаа болон гэрийг мөргөж нэг хүн дарагдсан тухай дуудлагыг 05.19-ний өдрийн 21:03 цагт хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 16 км замыг туулан 21:25 цагт очиход иргэн Б “Приус-30” загварын суудлын автомашиныг согтуугаар жолоодож яваад иргэн Ш-ийн хашаа болон 5 ханатай гэрийг мөргөж, гэрт байсан иргэн Ш /47 настай, эрэгтэй/ дарагдаж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус дүүргийн Тээврийн цагдаагийн албаны бүрэлдэхүүнд шилжүүлэн өгжээ.
![СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Суудлын автомашинтай согтуу жолооч айлын гэр мөргөж, нэг хүн дарагдаж нас баржээ](http://imedee.mn/uploads/news/4x3/2022/05/20/hashh.jpg)