ШУУРХАЙ: “Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэхийг шаардсан” жагсаалыг таслан зогсоохыг хүсэж ШЕЗ-өөс цагдаад ханджээ

ШУУРХАЙ: “Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэхийг шаардсан” жагсаалыг таслан зогсоохыг хүсэж ШЕЗ-өөс цагдаад ханджээ

Маргааш /2022.05.20/ АН-ын даргаар Х.Баттулгыг бүртгэх эсэхийг хэлэлцэх Улсын дээд шүүх /УДШ/-ийн нийт шүүгчдийн хурал болно. Харин тус үйл явдалтай холбогдуулж, Х.Баттулга болон түүний улс төрийн багийн зүгээс УДШ-ийн гадна жагсаал хийж, “Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэхийг шаардаж байгаа” юм.

Мөн С.Эрдэнийн тэргүүлж байгаа АН-ын зүгээс Х.Баттулгыг эсэргүүцсэн сөрөг жагсаалыг ч зохион байгуулж байгаа юм. Товчхондоо, АН-ын зарим гишүүд УДШ-ын автозамын урд болон хойно тус тусдаа жагсаж байгаа юм.  

Тэгвэл Шүүхийн ерөнхий зөвлөл өнөөдөр /2022.05.19/ хуралдаж иргэд Улсын Дээд шүүхийн байрны гадна шүүхэд нөлөөлөх, тулган шаардах агуулга бүхий уриа лоозон хэрэглэж жагсаал, цуглаан зохион байгуулж байгаа нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдаж байна гэж үзжээ. Иймд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан шүүхийн үйл ажиллагаанд нөлөөлсөн, шүүгчийн хараат бус байдалд халдсан шинжтэй үндсэн шаардлага бүхий зохион байгуулалттай үйл ажиллагааг таслан зогсоох, цаашид учирч болзошгүй үр дагавраас урьдчилан сэргийлэх, шүүгчийн хараат бус, аюулгүй байдлыг хангах, хамгаалахад чиглэгдсэн шаардлагатай арга хэмжээг шуурхай авахыг цагдаагийн байгууллагад хүсэлт болгосон албан бичгийг хүргүүлжээ. 

УДШ-ийн гадна болж байгаа жагсаал. 2022.05.19

УДШ-ийн гадна болж байгаа жагсаал. 2022.05.19