Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү буцаажээ

Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү буцаажээ

Иргэн Ч.Мөнхбаярт холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр товлогдоод байсан билээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Харин уг шийдвэрийг Ч.Мөнхбаярын өмгөөлөгчид эсэргүүцэж, Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан юм. Уг гомдлыг өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд хянаад прокурорын эсэргүүцлийг хүлээж авч, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болжээ.