Эрдэнэт үйлдвэртэй гэрээ байгуулсан 66 хэвлэл, мэдээллийн байгууллагаас 13 нь өөрийн албан ёсны сайтгүй байжээ

Эрдэнэт үйлдвэртэй гэрээ байгуулсан 66 хэвлэл, мэдээллийн байгууллагаас 13 нь өөрийн албан ёсны сайтгүй байжээ

Эрдэнэт үйлдвэр нь 2021 онд нийт 66 хэвлэл, мэдээллийн байгууллагатай гэрээ байгуулж, тооцоо дуусгаснаас 162 сая төгрөгийн төлбөрийг төлж, тооцоо нийлсэн 13 байгууллага нь өөрийн албан ёсны сайтгүй, ямар үйлчилгээ үзүүлсэн нь тодорхой бус, ажил гүйцэтгэснийг нотлох баримтгүй байна.

Иймд ажил, үйлчилгээ үзүүлээгүй байгууллагуудаас төлбөрийг буцаан авч байгууллагыг хохиролгүй болгох, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээ хэлцлийг хавтгайруулан хийхгүй байхыг Үндэсний аудитын газраас анхааруулсан байна. 

Цаашид ийм төрлийн алдаа зөрчлийг давтан гаргахгүй байх хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэнд даалгажээ.




ГҮМҮДА-Тэр ертөнц

3 цагийн өмнө