Д.Монголхүү: Нүүрээ халхалсан гурван залуу гэрт нэвтэрч миний биед халдсан хэргээр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна

Д.Монголхүү: Нүүрээ халхалсан гурван залуу гэрт нэвтэрч миний биед халдсан хэргээр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна

Өчигдөр шөнө /2022.05.16/ МоАХ-ны дарга Д.Монголхүүгийн гэрт үл таних нөхдүүд зөвшөөрөлгүй нэвтэрч биед нь халдсан байна. 

Энэ талаар Д.Монголхүүгээс тодруулахад "Цагдаагийн газарт гомдол гаргаж байна. Өчигдөр шөнө гэрийн хаалга тогшихоор нь онгойлгосон. Гэтэл нүүрээ битүү халхалсан гурван залуу дайрч, миний биед халдсан юм. 

Нөхцөл байдал иймдээ тулсан бол гар буу олж авъя. Цагдаад тэмдэглүүлж, гурван залууг олж авах ёстой. Тэгээд хэн явуулсныг нь мэдэх ёстой. Гэхдээ хардлага байна. Шөнө 03.00 цагийн үед "Монголоо ахаа юмаа мартчихсан байна" гээд хаалга тогшсон. Онгойлготол цээж рүү жийж унагаад хоёр өшиглөчихөөд зугтчихсан. Барих завдал гарсангүй. Кино шиг юм болоод байна. Иймэрхүү үйлдэл хийж чадах нэг л хүн бий. Женкогийн залуус чатаар маш их заналхийлэл явуулдаг. Тэд "МоАХ-ноос савраа тат. Үгүй бол ална" гэдэг. Тэгээд миний бөгс бөөрний асуудалд хүртэл оролцож, бичлэгийг нь задална гэж байна. Тэр нөхдүүд Женкогийн захиалгаар л хийж байна. Цагдаад тэмдэглүүлнэ. Мэдээж Женког сэжиглэж байна. Гэхдээ үүнийгээ баталгаажуулах ёстой" гэлээ.

ҮЗЭХ: