Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 07-ны өдөр /2022.04.07/ Сүхбаатарын талбайд иргэдийн тайван жагсаал, цуглааны үеэр цагдаагийн байгууллагын алба хаагчид нийлж нэг иргэнийг өшиглөж, биед нь халдсан хэрэг гарсан билээ.
Тус хэргийн дагуу баривчлах, таслан зогсоох хэр хэмжээг хэтрүүлсэн, хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан гэмт хэргийн талаарх гомдлыг холбогдох албанд өгсөн байна. Харин Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс хариу мэдэгдэх хуудас ирүүлж тус цагдаагийн алба хаагчийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй хэмээн хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ.
Жагсаж эрхээ эдлэхээр ял сонсож, жагсагчыг өшиглөж зодсон цагдаагийн хэргийг хаадаг Монголын ЦАГДАА ‼️ ЧД-ийн 1-р хэлтсийн хошууч Б.Дулмаадоржийн хэргийг хаасан байна?#SaveHumanrights #YesPoliceReform pic.twitter.com/ubSMjmJkdV
— А.Пүрэвдулам хуульч (@Tumurkhatagtai) May 12, 2022