Ховд аймгийн Дарви сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Мөнхбаатар энэ оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр 13 настай охиныг гавлаж биед нь халдаж, хэрэг тулгасан гэх мэдээлэл олны анхаарлыг татаад байсан.
Тэгвэл тус хэргийг үйлдсэн гэх хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Мөнхбаатарт холбогдох хэргийг АТГ-аас шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.