Өнөөдөр /2022.05.11/ “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний урд нийслэлийн Ардчилсан намаас "Монголоо Беларусь болгохгүй!" цуглаан зохион байгуулж, энэ үеэр үг хэлж байсан МУГЖ Д.Сосорбарам руу “Босоо хөх монгол”-ын н.Бээжин тэргүүтэй хүмүүс гурил цацсан юм.
Учир нь н.Бээжин нар энэхүү үйлдлээ “Орос байхгүйгээр Монгол улс хэзээ оршин тогтнож байсан юм” тайлбарлаж байгаа юм.
Эх орноо тавьж өгөхөд бэлэн бор
— Д.Монголхүү (@Mongolkhuu_meza) May 11, 2022
pic.twitter.com/0DibHoDR0g
Тэгвэл МУГЖ Д.Сосорбарам тус үйл явдлын талаар өөрийн твиттер хуудастаа, “Урд хөршийн нэртэй Женко дүүгийн тэжээсэн хүр хорхой надруу Миль хаусын гурил уу?юу вэ?нэг юм цацав.Өөрсөнд нь халтайдаа КГБ хөлсний ажилчнаа яахаа мэддэг шаарангууд шүү” хэмээжээ.
Урд хөршийн нэртэй Женко дүүгийн тэжээсэн хүр хорхой надруу Миль хаусын гурил уу?юу вэ?нэг юм цацав.Өөрсөнд нь халтайдаа КГБ хөлсний ажилчнаа яахаа мэддэг шаарангууд шүү!!!
— Д.Сосорбарам (@so_tovgor) May 11, 2022