Цахим орчинд "АНУ Австрали Канад Шинэ Зеланд Европын холбооны 27 улс Монгол улсад визны хориг тавьжээ" гэсэн мэдээлэл цацагдаад байна. Энэ талаар ГХЯ-аас тодруулахад "Манай яаманд Монгол иргэдэд виз олгохгүй, манай улсад хориг тавьсан талаар одоогоор гадны аль нэг ЭСЯ-наас мэдээлэл албан ёсоор ирүүлээгүй байна" гэв.