Өнөөдөр /2022.05.06/ С.Зориг агсны хөшөөний дэргэд нийслэлийн АН-аас "Монголоо Беларусь Болгохгүй!" цуглаан зохион байгуулсан. Тус цуглаанд Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл оролцож, “Монгол улсын хоёр дахь Беларусь болгох гэж байгаа Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас явуулж байгаа бусармаг үйл ажиллагааг эсэргүүцнэ ” хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Харин түүнийг ийнхүү үзэл бодлоо илэрхийлэх үеэрээ үл таних хоёр эмэгтэй түүний өмнө зогсож, телевизийн камерууд Э.Бат-Үүлийн дүрсийг, бичлэгийн авахад саад хийж, “манай улс яаж Беларусь шиг болсон юм” хэмээн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан бусармаг үйлдэл гаргажээ. Мөн тэднийг хэн нэг, цаашлаад манай улсад суугаа нэр бүхий элчин сайдын яамнаас захиалсан байж болзошгүй талаар ч зарим иргэд хардаж байгаа ажээ. Энэ талаар ТВ5 телевизийн сэтгүүлч н.Доржоо өөрийн твиттер хуудастаа дараах мэдээллийг оруулжээ.
Өнөөдөр ажлаа хийж явсныхаа төлөө доромжлуулж бас зодуулах шахав!
— Сэтгүүлч Доржоо (@setguulchdorjoo) May 6, 2022
Э.Бат-Үүл гуайг мэдээлэл хийх үеэр энэ хоёр эмэгтэй камер хааж зогсоод хэвлэлийнхэн бидний ажилд садаа болов. “Уучлаарай ажлаа хийх боломжийг олгооч” гэж хэлсэн би буруудаж, доромжлуулав? аймар юмаа. pic.twitter.com/j1sVF1Z5YB