Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны татлага тавдугаар сарын 6-8-нд болно.
Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг дараах сургуулиудад зохион байгуулах юм. Тодруулбал,
- Баянгол дүүргийн 96 дугаар сургууль
- Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургууль
- Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль
- Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар сургууль
- Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургууль
- Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуульд тус тус цэрэг татлага явагдана.
КОВИД-19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан дүүрэг бүрийн Цэргийн штаб бэлтгэлээ хангаж, Улсын Онцгой комиссын зөвлөмж, зааврын дагуу цэрэг татлагын байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийн ажиллах аж.