УИХ-ын гишүүн Т.Доржхандын санаачилсан "Өөрсдөө өөрчил, үгүй бол ТАР" жагсаал Төв талбайд болж байна. Жагсагчид УИХ-аас тогтолцоогоо өөрчлөхийг шаардаж, иргэдээс гарын үсэг цуглуулахаар ийнхүү жагсаал зохион байгуулж байгаа юм.
Энэ талаар Т.Доржханд гишүүн "Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх хүртэл тайван жагсаалаа үргэлжлүүлж, гарын үсэг цуглуулах болно. Үр хүүхэд, улс эх орныхоо төлөө энэ нийгмийг өөрчлөхийг хүсэж, гуйж байна. Шинэ Монгол Улсыг байгуулахын төлөө шийдвэр гаргахыг УИХ-ын гишүүдээсээ аав хүний хувьд гуйж, хүсэж байна. Миний хувьд өнөөдөр УИХ-ын гишүүний хувьд бус аав, иргэн хүний хувьд энэхүү жагсаалыг зохион байгуулж байгаа гэдгийг ойлгохыг хүсэж байна. Хэрэв бидний шаардлагыг биелүүлэхгүй бол тэмцлийн өөр хэлбэрт шилжих болно" гэлээ.
ШУУД ДАМЖУУЛАЛТ: