ТАНИЛЦ: Тав болон түүнээс дээш тооны бүлэг Монголын жуулчин БНСУ-ын зөвхөн Жэжү, Канвонь руу 30 хоног визгүй зорчих эрхтэй

ТАНИЛЦ: Тав болон түүнээс дээш тооны бүлэг Монголын жуулчин БНСУ-ын зөвхөн Жэжү, Канвонь руу 30 хоног визгүй зорчих эрхтэй

Өчигдөр /2022.05.04/ БНСУ-ын Засгийн газар ирэх зургадугаар сарын 1-ээс эхлэн Жэжү, Яньяны олон улсын нисэх буудлаар Монгол, Вьетнам, Филиппин, Индонезийн иргэдийг 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих эрх олгохоор болсноо зарласан билээ.

Гэхдээ зөвхөн тав болон түүнээс дээш тоотой бүлэг жуулчин 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих эрхийг олгож байгаа юм.

Жэжү аралд дэлхийн 24 улсаас бусад бүх улсын иргэн 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих журам 2002 оноос хойш хэрэгжиж байсан. Гэвч цар тахлын улмаас уг журмыг 2020 оны хоёрдугаар сарын 4-нөөс эхлэн түдгэлзүүлээд байв. Харин Яньян нисэх онгоцны буудал нь Канвонь аймагт байрладаг. Засгийн газрын уг шийдвэрийг дагаад мэдээж тус бүс нутгуудад хяналт, шалгалт нэмэгдэнэ гэдгийг орон нутгийн хэвлэлүүд бичжээ.