Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн “Задгай” Хуучин ашигладаггүй агуулахын дээвэр нурж нэг хүн дарагдсан тухай дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын алба 16:28 цагт хүлээн авсан байна. Алба хаагчид 500 метр зам туулан очиход иргэн Ш-ын эзэмшлийн ашигладаггүй хуучин 20х8 метрийн хэмжээтэй агуулахад дотор засварын ажил хийж байсан тус сумын 5 дугаар багийн харьяат иргэн Г /57 настай, эрэгтэй/ агуулахын дээврийн бетон хийцтэй дам нуруунд даруулж нас барсан байсан тул 18:00 цагт цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
![Баянхонгор аймагт агуулахын дээвэр нурж нэг хүн амь насаа алджээ](http://imedee.mn/uploads/news/4x3/2022/05/05/jy.jpg)