ЦЕГ: Дээрэмдэх гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

ЦЕГ: Дээрэмдэх гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

Сүүлийн үед дээрэмдэх гэмт хэрэг ихээр гарсан болсон учир энэ төрлийн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Тухайлбал, Энэ оны дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн 00:40 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт 15 настай, эмэгтэй “Х” хүүхэд гар утсаа дээрэмдүүлсэн хэргийг тус аймагт оршин суух 32 настай, эрэгтэй “С” үйлдсэнийг, 

Мөн дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн 03:41 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 60 настай, эрэгтэй “О” гэгчийг согтуугаар явж байхад нь Баянзүрх дүүрэгт оршин суух 22 настай, эрэгтэй “Т” гэгч нь гар утас, хүзүүний монетон гинжийг дээрэмдсэн,

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 37 настай, эмэгтэй “Э” нь халааснаасаа “I phone-11” гар утсаа алдсан хэргийг 22 настай, эрэгтэй “Т” үйлдсэн хэргүүдийг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж ирүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иймд бага насны хүүхдийг шөнө, оройн цагаар ганцааранг нь гадуур явуулахгүй байх, гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.