У.Оргилмаа: “Ална” гэж заналхийлснийх нь төлөө НЭГ төгрөгөөр ч атугай торгуулахын тулд өлсгөлөн зарлаж, ОУ-ын байгууллагад хандана

У.Оргилмаа: “Ална” гэж заналхийлснийх нь төлөө НЭГ төгрөгөөр ч атугай торгуулахын тулд өлсгөлөн зарлаж, ОУ-ын байгууллагад хандана

Сэтгүүлчийг сүрдүүлсэн УИХ-ын гишүүн асан Ё.Отгонбаярт холбогдох хэргийг Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж байсан ч прокурорын байгууллагаас "Гэмт хэргийн шинжгүй" хэмээн үзэж хаасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл сэтгүүлч У.Оргилмаа уг хэргийг хаасанд гомдолтой байгаа аж. Тиймээс дээрх хэрэгтэй холбоотойгоор олон улсын байгууллагад хандаж, өлсгөлөн зарлана гэдгээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. 

Энэ талаар тэрбээр "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрин БЭЛЭГ. Олон улсын байгууллагуудад хандана аа. Монголын хуулийг байгууллагуудад баярлала. Миний ЭЦА-нд өгсөн гомдлоор 221100258 дугаартай хавтаст хэрэг нээж шалгасан. Энэ хооронд надтай хэн ч холбогдоогүй, миний бие байцаагчаасаа хоёр удаа лавласан. Жирийн нийтлэлчийг удаа дараа “ална” гэж заналхийлснийх нь төлөө 1 төгрөгөөр ч атугай торгуулахын тулд өлсгөлөн зарлана" гэсэн байна.