Өнгөрөгч долоо хоногийн Лхагва гараг /2022.004.27/-т Багануур ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг 3 мянган ам.долларын хахууль авч байхад нь АТГ-ын алба хаагчид үйлдэл дээр нь илрүүлж, дайчлан баривчилсан талаар бид мэдээлсэн.
Мөн Э.Номинчулууны дээрх хэрэгтэй нь холбогдуулж нэр бүхий сайтын эрхлэгч, сэтгүүлч Г-ын гэр болон ажлын байранд нь нэгжлэг хийж, шалгасан байдаг. Учир нь Г нь авлигалын мөнгийг “дамжуулагч”-аар ажилласан байж болзошгүй хэмээн шалгаж байгаа гэх мэдээлэл бий.
Иймд Э.Номинчулуун болон иргэн Г, мөн иргэн Б нарыг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалтын дагуу яллагдагчаар татсан байна.
Тэгвэл өнөөдөр /2022.05.02/ Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээс Багануур ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулуун болон иргэн Г, мөн иргэн Б нарыг нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргасан байна. Учир нь иргэн Б нь Багануур ХК-ийн санхүү эрхлэсэн даргын албан тушаал хашдаг байж магадгүй байна.