70 настай эмэгтэй согтуурсан үедээ охиноо бүрэлгэсэн байж болзошгүй хэрэг гарчээ

70 настай эмэгтэй согтуурсан үедээ охиноо бүрэлгэсэн байж болзошгүй хэрэг гарчээ

Сонгинохайрхан дүүрэгт төрсөн ээж нь охиноо хутгалж амь насыг нь хохироосон байж болзошгүй харамсалтай хэрэг энэ сарын 28-ны өдөр гарчээ.

Тодруулбал, 70 настай эмэгтэй О нь согтуурсан үедээ 49 настай охин Б-г хоёр удаа хутгалж, амь насыг нь хохироосон байж магадгүй нөхцөл байдал тогтоогджээ. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Сүүлийн өдрүүдэд ахуйн хүрээний архидалт нэмэгдэж, улмаар нэгнийхээ амь насыг бүрэлгэх гэмт хэрэг гарч байгаа учир цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэхийг анхааруулж байна.