Тоглоомын сааданд тоглож байгаад алга болсон 12 настай хүүг ой дундаас эсэн мэнд олжээ.
Тодруулбал, Өчигдөр буюу 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрийн 18:22 цагт Цагдаагийн байгууллагын тусгай 102 дугаарын утсанд 12 настай, хүү Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн хүүхдийн тоглоомын сааданд тоглож байгаад сураггүй алга болсон дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж хүүг өнөөдөр 12:25 цагт алга болсон газраас долоон км зайтай, ойгоос олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Хүүгийн биеийн байдал хэвийн гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.Иймд эцэг, эх асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг сэрэмжлүүлж байна.