Сүүлийн 24 цагийн байдлаар мотоциклтой зорчиж яваад хоёр иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, өчигдөр /2022.05.01/ 16 цагийн орчимд Архангай аймгийн “Хайрхан” сум Хайрхан баг Ядамын шанд гэх газарт 52 настай иргэн П Мустанг-5 маркийн мотоциклыг жолоодож яваад онхолдож, нас барсан хэрэг гарчээ. Мөн өнгөрөгч шөнө /2022.05.02/-ийн 03 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Галт суманд 21 настай иргэн С БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Мустанг-5 маркийн мотоцикл жолоодож яваад гэрлийн шон мөргөж нас барсан зам тээврийн осол гарчээ.
Иймд иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах, ойр дотны хүмүүстээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулах үүднээс тус мэдээллийг нийтэллээ.