Бүгд Найрамдах Казахстан Улсын Алматы хотноо энэ сарын 16-21-ний өдөр зохион байгуулсан казахын ард түмний үндэсний спортын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс тулам булаалдах /көкпар/ төрлөөр А.Ром дасгалжуулагчтай Монгол Улсын баг тамирчид мөнгөн медаль хүртжээ.
Азийн аварга шалгауулах тэмцээнд ОХУ, БНХАУ, Казахстан, Узбекистан, Киргизстан, Тажикистан зэрэг дэлхийн 10 гаруй орны баг тамирчид хүч үзэн өрсөлдсөн бөгөөд манай тамирчид Тажикистаны багийг 2:0, ОХУ-ын багийг 5:3, БНХАУ-ын багийг 5:3-ын харьцаагаар хожжээ. Шигшээ тоглолтод Казахстаны багт 5:3-ын харьцаагаар хожигдсон байна.
Түүнчлэн морин дээрх барилдаан /аударыспах/-ы төрлөөр 70 кг жинд манай улсын тамирчин М.Айтхабыл мөнгө, 80 кг жинд Е.Өмирбек хүрэл, 90 кг жинд С.Женисбек алтан медалийн эзэн болжээ. Мөнгө шүүрэх /тенгеилу/ тэмцээнээс С.Женисбек хүрэл, морин харвааны төрлөөр О.Түмэнбаяр хүрэл медалийн эзэн болсон байна.
Э.ОЮУН-ЭРДЭНЭ