Х.Баттулга, А.Гансүх нар Тавантолгой чиглэлийн төмөр замын ажлаа өнгөрөгч амралтын өдрүүдэд эргэжээ

Х.Баттулга, А.Гансүх нар Тавантолгой чиглэлийн төмөр замын ажлаа өнгөрөгч амралтын өдрүүдэд эргэжээ

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь 10 хоногийн дараа дуусах гэж буй Х.Баттулга Тавантолгой чиглэлд баригдаж буй төмөр замын ажлыг амралтын өдөр алгасахгүй, эргэж тойрсоор байна.

Тэрээр сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Зүүнбаян Тавантолгойн чиглэлийн 416 км төмөр замын ажлыг эхлүүлж, Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг дуусгах чиглэлд ажилласан гэж болно. Хачирхалтай нь тэрээр “төсвийн захиран зарцуулагч биш” хэрнээ энэ ажилд манлайлан оролцсон юм. Тэгвэл тэрээр өнгөрөгч амралтын өдрүүдэд Тавантолгой чиглэлийн төмөр замын ажилтай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга А.Гансүхтэй хамт очиж танилцсан байна.