Энэ сарын 18-наас насны хишгийг олгож эхэлнэ

Энэ сарын 18-наас насны хишгийг олгож эхэлнэ

"Насны хишиг"-ийг зургаадугаар сарын 18-наас олгож эхэлнэ гэдгийг ХНХЯ-наас мэдээллээ. 

Цагаан cap, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан "Насны хишиг"-ийг 65-аас дээш насны ахмадуудад жилд хоёр удаа олгодог билээ. Энэ удаад нийт 143,522 иргэнд 11.8 тэрбум төргөг олгох юм байна. Энэ жил 65 нас хүрч буй, тэр дундаа долдугаар сарын 15-наас өмнө төрсөн ахмадууд "Насны хишиг" мөнгөн тусламжийн үйлчилгээ авах эрхтэй болж буй. Тэднийг энэ сарын 30-ны дотор бүртгүүлж уг үйлчилгээг авахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээлж байгаа юм.