iSee.mn сайт дотоодын үйлдвэрлэгч болон үйлчилгээний шинэ соёлыг Монголдоо нэвтрүүлж байгаа иргэд, байгууллагуудыг онцолж мэдээлэл хүргэдэг билээ. Бид энэ удаа “угааж, хатаах” үйлчилгээг нэвтрүүлж байгаа “Laundry Zone”-ийг онцолж байна.
Ч.Дэлгэрмаа гэх бүсгүй БНСУ-д суралцаж байх хугацаандаа тухайн улсын өөртөө үйлчлэх угаалгын газрыг эх орондоо нутагшуулах зорилго өвөртөлжээ. Гэрт байдаг жижиг угаалгын машин 6-10 килограмм хүртэлх даацтай тул овор ихтэй зүйлсийг угаахад хүндрэлтэй. Тус байгууллагын онцлог нь том хэмжээтэй хөшиг, бүтээлэг, хөнжил угаахаас гадна Япон, Солонгосын хатаах технологийг Монголдоо нутагшуулж байна.
-АЙЛ БҮР УГААЛГЫН МАШИНТАЙ ТУЛ ИРЖ ХУВЦАС УГААХ ХҮН ОЛДОХГҮЙ ГЭЖ БАЙСАН Ч ТЭГЭЭГҮЙ-
Учир нь жижиг талбайтай орон сууцанд амьдардаг өрх, дотуур байранд суудаг оюутнууд, олон хүүхэдтэй айлууд угаасан хөнжил гудсаа хатаахын тулд өдөр дамнан нар дагуулах тохиолдол бий. Тэгвэл торонд хийж ирсэн хөнжлөө хатааж, хуурай болгож аваад гэртээ очоод шууд нөмөрч болно. Мөн өмсөж яваа хувцас, пүүзээ угаалгаад, мөн л өмсөөд гарах “Laundry Zone”-ийн үйлчилгээг дагаж их хотын соёл бидэнд бага багаар сууж байна.
“Laundry Zone” өөртөө үйлчлэх угаалгын төвийн менежер Д.Нинжбадгар “Айл болгон гэртээ угаалгын машинтай тул ирж хувцас хэрэглэлээ угаалгах хүн олдохгүй гэсэн шүүмжлэл эхэндээ хүчтэй өрнөж байсан. Гэвч байгуулагдаад нэг жил найман сар өнгөрсний дараа их хотын завгүй хэмнэлд зохицсон, боломжийн үнийн саналтай, манай шуурхай үйлчилгээг иргэд их таашаах болсон” гэсэн юм.
-ӨМСӨЖ ЯВАА “ПҮҮЗ”-ЭЭ УГААХ ҮЙЛЧИЛГЭЭ-
Тухайлбал, хатаагч машин 30 минутад гурван хөнжлийг хув хуурай болгох чадалтай аж. Зөвхөн хатаагаад зогсохгүй гэрийн тоосны хачиг, хөгц, мөөгөнцөр, харшил үүсгэгч нян зэргийг хэт ягаан туяагаар устгаж сэгсэрч, хөвсийлгөн хатааснаар хувцас болон хөнжлийн эдэлгээг уртасгадаг байна.
Иргэдийн “Laundry Zone”-ийг зорин ирдэг бас нэгэн шалтгаан нь пүүз угаагч зориулалтын машин аж. Тодруулбал, пүүз угаагч машины хувьд нэг дор зургаан хос гутлыг багтааж угаадаг байна. Дотроо үрэгч сойтогтой тул гадна доторгүй бүрэн цэвэрлэнэ. Зориулалтын пүүз хатаагч машины хувьд мөн л адил тооны гутлыг 45 минутад ариутгаж хатаадаг байна. Мөн хэт ягаан туяагаар хатааснаар гутал доторх чийг, нян, бактер, тааламжгүй үнэр зэргийг арилгадаг аж. Товчхондоо, залуус өмсөж яваа пүүзээ угааж, хатаагаад гардаг байна.
-ХУВЦСЫГ ШИРХГЭЭР БИШ КИЛОГРАММААР УГААНА-
Угаалга хийх үнийн хувьд хими цэвэрлэгээ гэх мэт ижил төстэй үйлчилгээнээс хямд төсөр. Учир нь хувцсыг ширхгээр бус килограммаар тооцож угаадаг тул зарим тохиолдолд хими цэвэрлэгээнээс хоёр дахин хямд ч байх тохиолдол байдаг байна. Гэрт угаахад хүндрэлтэй зүйлсийг богино хугацаанд биеийн хүч шаардалгүйгээр эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд боломжийн үнээр угаах нь Laundry Zone-ий гол давуу тал ажээ.
Мөн үйлчлүүлэгчид гэрээсээ өөр газар хувцсаа угаалгаж буй тул ариун цэврийн асуудлыг сонирхоно. Хэрэв үйлчлүүлэгч хүсвэл угаалга эхлэхээс өмнө сонгосон угаалгын машинаа 1000 төгрөг төлөөд тусгай бодисоор цэвэрлүүлэх боломжтой аж. Мөн Laundry Zone-ийн угаалгын нунтгийг угаалгадаа ашиглахгүй бол өөрөө угаалгын нунтгаа авчрах сонголт ч бий ажээ.
“Laundry Zone”-ийн хаяг:
- Салбар - 1:Дүнжингарав, Улаанбаатар хот – 13312, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, "Sunny Town" хотхон
- Салбар - 2:4-р хороолол, Улаанбаатар хот – 16092, Баянгол дүүрэг, 8-р хороо, 4-р хороолол, "Pearl Apartment" орон сууцны 1 давхарт.
- Ажиллах цагийн хуваарь: 08:00 - 22:00 / Хөл хорионы дэглэм цуцлагдаж ногоон бүсэд шилжсэн үед 24 цагаар ажиллана./
Сошиал хаяг: https://www.facebook.com/laundryzone.mongolia/