Зээлийн мэдээллийн сангийн  муу түүхийг устгахад ХОЁР шаардлага тавина

Зээлийн мэдээллийн сангийн  муу түүхийг устгахад ХОЁР шаардлага тавина

Монголбанкны зүгээс Цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийн эсрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Төв банкны хувьд санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, санхүүгийн салбарт хуримтлагдсан эрсдэлийг бууруулж, цар тахлын дараах “Их сэргэлт”-ийг бий болгохыг зорьжээ. Мөн дараах хоёр нөхцөлийг зэрэг хангасан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг Зээлийн мэдээллийн сангийн лавлагаанд тусгахгүй байхаар тохируулах шийдвэрийг гаргасан байна. Үүнд:

  • Монголбанкны зээлийн мэдээллийн санд нэгээс дээшгүй хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн түүхтэй байх,
  •  Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, төлбөр нь 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө бүрэн төлөгдсөн байх.

Монголбанкнаас гаргасан тус  шийдвэр нь 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжих бөгөөд анхаарал хандуулах шаардлагатай (хугацаа хэтэрсэн) болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, өр төлбөрөө 2021 оны 6 дугаар сард багтаан бүрэн барагдуулах  ёстой аж.  Ингэсэн тохиолдолд дээрх арга хэмжээнд хамрагдах боломжийг иргэн, аж ахуйн нэгжид олгож байгаа юм.

Эх сурвалж: Монгол Банк