Тэтгэврийн зээлгүй байсан бүх ахмадад 1 сая төгрөгийг олгож дуусчээ

Тэтгэврийн зээлгүй байсан бүх ахмадад 1 сая төгрөгийг олгож дуусчээ

Тэтгэврийн зээлгүй 194 мянган ахмадад 194 тэрбум төгрөг, нэг сая төгрөгөөс доош зээлтэй байсан 43 мянган ахмадад 21.4 тэрбум төгрөг буюу нийт 216 тэрбум төгрөгийн олголтыг хийж дууссан талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээллээ.

Үргэлжлүүлээд, 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нээс хойш нас барсан хүмүүсийн мөнгийг өвлүүлэх замаар ар гэрийнхэнд нь олгох юм байна. Тэтгэврийн зээлгүй ахмадуудад олгох нэг сая төгрөгийг энэ сарын 21-нээс эхлэн тэтгэврийн данс руу нь шилжүүлж дууссан байна.