Монголын татварын албанаас жил бүрийн тавдугаар сарын 2 дахь долоо хоногт татвар төлөгчдийн өдрүүдийг уламжлал болгон тэмдэглэдэг. Тэгвэл энэ удаад 2020 онд хамгийн өндөр татвар төлсөн 10 иргэнийг танилцуулж байна.
1.Ж.Оджаргал-8.738.9 сая төгрөгийн татвар төлсөн
“М-Си-Эс Групп”-ийн Захирлуудын зөвлөлийн дарга. Цахилгааны инженер мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр. Боловсрол: 1984-1989 онд ЗХУ-ын Киев хотын Политехникийн дээд сургууль. 1991-1992 онд Монгол Улсын Удирдлагын хөгжлийн институт, 1998-2000 онд Нидерландын Вант Улсын Маастрихтийн менежментийн сургууль.
2.Ж.Од-4.610.9 сая төгрөгийн татвар төлсөн
“М-Си-Эс Групп”-ийн Ерөнхийлөгч, Дипломатч мэргэжилтэй, магистр. Боловсрол:1983-1988 ЗХУ-ын Москва хотын Олон Улсын харилцааны их сургууль, 1992-1993 Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Оксфордын их сургууль
3.Л.Элдэв-Очир-502.5 сая төгрөгийн татвар төлсөн
Цахилгааны инженер мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр. Боловсрол: Политехникийн дээд сургууль, Удирдлагын академийг төгссөн.
4.Л.Чинбат-154,4 сая төгрөгийн татвар төлсөн
Гацуурт группийн ерөнхий захирлаар ажилладаг. Геологич мэргэжилтэй. 2006-2007 онд "Гацуурт" группийн гадаад харилцааны захирал, 2007 оноос Тэрэлж зочид буудлын Ерөнхий менежер, 2011 оны хоёрдугаар сараас эхлэн Монгол Тв-ийн захирлаар ажиллаж байна.
5.Д.Ончинсүрэн-139,9 сая төгрөгийн татвар төлсөн
Делоитт Онч Аудит” ХХК-ийн Ерөнхий захирал. Эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй. Монголын бизнесийн зөвлөлийн татварын ажлын хэсгийн дарга
6.Ж.Энхбаяр-222 сая төгрөгийн татвар төлсөн
Эрх зүйч мэргэжилтэй. Цэргийн нэгдсэн дээд сургууль, МУИС-ийг төгссөн. “Нэхий”ХХК, “Сүлжмэл” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан
7.Л.Болд-154.1 сая төгрөгийн татвар төлсөн
Зүүн Германы Бернаугийн Үйлдвэрчний Эвлэлийн Хөдөлмөрийн Дээд сургуульд суралцаж, 1983 онд дүүргэсэн.
8.Б.Уянга-124,8 сая төгрөгийн татвар төлсөн
9.Д.Сүрэнхорлоо-311.5 сая төгрөгийн татвар төлсөн
10.Ж.Баттулга-123,6 сая төгрөгийн татвар төлсөн