Иргэний агаарын тээврийн үйлчилгээ үзүүлдэг Аэро Монголиа ХХК Япон улсын Токио, Осака, Фукуока хотууд руу нисэх шинэ онгоцтой болжээ. Airbus компанийн "A319" маркийн уг онгоц одоогоор Англид байгаа бөгөөд лого байршуулж будаж дууссаны дараа тавдугаар сарын 10-нд Улаанбаатарт ирэх аж. Энэ талаар Моннис группийн захирал Б.Чулуунбаатар өөрийн твиттер хуудастаа нийтэлжээ.
“Маш Нууц” бичлэгээ задаллаа шүү :-) Өнөөдрийн мэдээллийн цагаа ингээд дуусгая даа pic.twitter.com/gpsOL8sNQ2
— Chuluunbaatar Baz (@chuka5678) April 26, 2021