Мазаалай бондын төлбөрийг “Номад” бондоор төлжээ

Мазаалай бондын төлбөрийг “Номад” бондоор төлжээ

Монгол Улсын Засгийн газар 2016 оны дөрөвдүгээр сард олон улсын санхүүгийн зах зээлд таван жилийн хугацаатай, 10.875 хувийн хүүтэй, 500 сая ам.долларын “Мазаалай” бонд арилжиж байв.

Уг бондын үлдэгдэл төлбөр болох 132.6 сая ам.долларыг өнгөрсөн мягмар гарагт төлж барагдуулсан гэж Сангийн яамнаас өчигдөр мэдэгдсэн.

Тодруулбал, Засгийн газраас өнгөрсөн есдүгээр сард олон улсын зах зээлд жилийн 5.125 хувийн купонтой, 5,5 жилийн хугацаатай, 600 сая ам.долларын “Номад” бондыг арилжсан билээ. Ингээд 10.875 хувийн хүүтэй Мазаалай бондын тодорхой хэсгийг 5.125 хувийн хүүтэй “Номад” бондоор дахин санхүүжүүлсэн бөгөөд үлдэгдэл 139.8 сая ам.долларыг ийнхүү төлжээ. 




Өнөөдөр үхэр өдөр

29 минутын өмнө