Г.Дөлгөөн: Төв банкнаас “Ард койн”-нд 1-3 сая төгрөгийн лимит тогтоогоогүй

Г.Дөлгөөн: Төв банкнаас “Ард койн”-нд 1-3 сая төгрөгийн лимит тогтоогоогүй

“Ард санхүүгийн нэгдэл”-ийн харилцагчид Ард аппликэйшнийг утсандаа суулгаснаар арилжаанд оролцож буй. Харин тус аппликэйшний  хэрэглэгч хувьцаа авах,  арилжих зэрэг процесс хийчхээд мөнгөө буцааж авах гэхээр нэг удаад сая,  өдөрт гурван саяаас дээш төгрөг гаргахгүй гэсэн лимит заах болжээ. Харин үүнийг төв банкны зохицуулалттай холбон тайлбарлаж байгаа юм байна. 

Тэгвэл энэ талаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн дараах тайлбарыг өгсөн байна. Тэрээр “Ард койн ялангуяа ард апп ашиглаж байгаа хүмүүстэй холбоотой ийм асуулт ирж байна. Өдрийн лимит тавьсан өгсөн. Лимитийг төв банкны аливаа дүрэм журамтай холбож тайлбарлах тохиолдол гарч байна. 

Үүн дээр тав банкны Хяналт шалгалтын газраас шалгалт оруулж үнэн зөвийг тодорхойлж өгнө. Нэг удаад сая, өдрийн гурван сая төгрөгийг лимиттэй гаргана, гаргахгүй гэсэн зохицуулалт төв банк дээр огт байхгүй. Энэ худал мэдээлэл. Ийм мэдээлэл тарааж байгаа хүмүүстэй хуулийн хариуцлага тооцно” гэжээ.