Монголоор дайрах “Сибирийн хүч-2” хийн хоолойн ТЭҮЗ-г баталсан гэв

Монголоор дайрах “Сибирийн хүч-2” хийн хоолойн ТЭҮЗ-г баталсан гэв

Монгол Улсын Засгийн газар 2019 оны арванхоёрдугаар сард ОХУ-ын төрийн өмчит “Газпром” компанитай байгалийн хий дамжуулах хоолой барих харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, хамтарсан ажлын хэсэг байгуулсан.

Тэгвэл ОХУ-ын төрийн өмчит “Газпром” компани өнгөрөгч даваа гаригт Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх “Союз Восток” байгалийн хийн хоолойн ТЭЗҮ-г баталсан талаар мэдээллээ. Уг төсөл нь зүүн Сибириэс БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх “Power of Siberia 2 буюу Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийн өргөтгөл болох юм.

Газпромын боловсруулсан “Союз Восток” төслийн ТЭЗҮ-д Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх хийн хоолойн оновчтой маршрут, дамжуулах хоолойн урт, голч, даралт, компрессорын станцын тоо болон төслийн нийт өртгийг тусгасан байна. Төлөвлөсний дагуу “Союз Восток” хийн магистрал хоолой барих төслийн хөрөнгө оруулалт, ашиглалтын зардлын нарийвчилсан задаргааг тусгасан ТЭЗҮ-г энэ оны эцэс гэхэд боловсруулж дуусах ажээ.

Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.