Гашуунсухайт, Замын-Үүд боомтоор нүүрс экспортолж эхэлжээ

Гашуунсухайт, Замын-Үүд боомтоор нүүрс экспортолж эхэлжээ

Өмнөговь дахь Оюутолгой төслийн уурхайд Ковид-19 халдварын тохиолдол бүртгэгдсэний улмаас хилийг хаагаад байсан билээ. Тэгвэл Өмнөговь аймгийн Онцгой комиссоос Гашуунсухайтын боомтоор тодорхой үе шаттайгаар нүүрс экспортолж эхэлсэн гэж мэдээллээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гаргасан тоог авч үзвэл Гашуунсухайт боомтоор дөрөвдүгээр сарын 3-наас эхлэн өдөрт 30, Шивээхүрэн боомтоор 91 машин нүүрс ачиж гарч байгаа юм байна.

Харин өнөөдрөөс Замын Үүд боомт нээгдэж ачаа тээврийн 20 машиныг нэвтрүүлжээ. Гашуунсухайт, Шивээхүрэн хилийн боомтод экспортын тээврийн хэрэгсэлийн гарах орох чиглэлд автомашины халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагын гаргасан журмын дагуу тогтмол хийж байна. Мөн тээврийн жолооч нарыг 1 удаагийн хамгаалах хэрэгсэл өмсүүлэн нэвтрүүлж, биеийн халууныг үзэн тандалт судалгааг явуулж байна.