Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг Монгол компаниуд гүйцэтгэж буй.
Тэгвэл тус бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа зарим компаниуд ажлын хөлсөө авч чадахгүй байгаа ажээ. Иймд, "Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр зам"-ын доод бүтцийн ажлыг гүйцэтгэсэн хэдий ч хийсэн ажлынхаа үлдэгдэл төлбөрийг авч чадаагүй 50 гаруй үндэсний аж ахуйн нэгжүүд нэгдэж “ажлын төлбөрөө авах тухай хүсэлтээ” Ерөнхий сайд, МТЗ-ын захирал, ЗТХЯ-ны сайд нарт өнөөдөр албан ёсоор хүлээлгэж өгчээ.