Энэ сарын 13, 14 –ны өдөр болсон байгалийн онц аюултай үзэгдлийн улмаас Баянхонгор, Өвөрхангай, Дундговь зэрэг аймгийн малчдад их хэмжээний хохирол учирсан. Мөн Дундговь аймагт шуурганы улмаас 9 иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарч, мал олноороо хорогдоод байгаа юм.
Тус эмгэнэлт үйл явдалтай холбогдуулж төрийн өндөрлөгүүд эмгэнэл илэрхийлж, УОК-оос тусламж үзүүлж байна.
Тэгвэл Ерөнхийлөгчийн Тамгын газар /ЕТГ/-ын дарга Ө.Шижир Дундговь аймгийн малчдад 20 сая төгрөгийн өртөгтэй малын тэжээлийг тусламж болгон явуулжээ. Учир нь тэрээр Дундговь аймагт төрж, өссөн юм байна.
ТАЛАРХАЛ ???
— Жаагий.мн ?? (@GanBatuhan) March 20, 2021
Дундговь нутгийн хүү Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Өлзийхүүгийн Шижир гамшигт нэрвэгдсэн малчдад 20 сая төгрөгийн үнийн дүнтэй 1000 шуудай тэжээлийн хандив өглөө.
????????? pic.twitter.com/q7yBV5Agrb