Эрүүл мэнд, эдийн засгаа дэмжих 10 их наядын төлөвлөгөөний дэлгэрэнгүй танилцуулгыг Сангийн сайд болон Монголбанкны удирдлагууд хийж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан ажлын байрыг дэмжих зорилготой 2 их наяд төгрөгийн зээлийн талаар мэдээллээ.
Тэрбээр “Ажлын байрыг дэмжих зорилготой 2 их наяд төгрөгийн зээлийг маргаашаас олгож эхэлнэ. Энэ зээл хүү жилийн 3 хувийн хүүтэй. Хугацаа 3 жил. Нийт зээлийн 60 хувьд Зээлийн батлан даалтын сан хариуцна. Зээл олголтод Төв банк хяналт тавина. Зээл авах ААН-үүдэд төр ганц л шаардлага тавьж байгаа. Энэ нь НӨАТ төлөгч байх. Иргэн ч мөн энэхүү зээлд хамрагдах боломжтой.
Өмнөх жилүүдэд ААН-д зээлүүдэд хамрагддаг байсан бол энэ удаа Нарантуул захад ажилладаг иргэд ч авах боломжтой юм. Гэхдээ хэрэглээний зээл олгохгүй гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй. Судалгаа хийсний үр дүнд иргэдэд олгох зээлийн дээд хэмжээг 50 сая төгрөг байна гэж тооцоолсон.
ААН-үүд 500 хүртэл сая төгрөгийн зээл авах боломжтой. Харин НӨАТ-ийг зөвхөн ААН-үүд төлнө. Бизнес эрхлэгч иргэд НӨАТ төлөх шаардлагагүй. Мөн өмнө нь өндөр хүүтэй зээл авсан ААН-үүд 3 хувийн хүүтэй зээл рүү шилжүүлж болно.
Банкууд энэ зээлийг олгох тул ямар нэг “хий” гарахгүй. Гэхдээ мөнгө хүүлэх гэх мэт хууль бус үйлдэл гаргавал тухайн зээлийг 15-16 хувийн хүүтэй зээлд шилжүүлнэ. Хяналтыг Монголбанк тавина" гэв.
ҮЗЭХ: