Цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд манай улс хилээ хааж, эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг тусгай үүргийн нислэгээр авч ирж буй. Энэ хүрээнд МИАТ компани АНУ руу шууд нислэгийг хэд, хэдэн удаа амжилттай үйлдсэн.
Тэгвэл энэ ажлыг тогтмол болгох уулзалтыг хоёр улсын албаныхан хийж эхэлсэн бололтой.
Учир нь манай улсад суугаа АНУ-ын элчин сайдын яам албан ёсны твиттер хуудастаа “АНУ болон Монгол Улсын Агаарын тээврийн хамтарсан техникийн ажлын хэсэг анхны уулзалтаараа Монгол, АНУ-ын хооронд шууд, хуваарьт зорчигч тээврийн нислэгийг эхлүүлэхэд тавигдах эдийн засаг, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын зохицуулалтын шаардлагууд дээр төвлөрөн ярилцав” гэж мэдэгджээ.
The United States and Mongolia launched the Joint Aviation Technical Working Group, which focused on economic, safety, and security regulatory requirements for initiating direct, scheduled passenger flights between Mongolia and the United States. pic.twitter.com/uKcEIDCBL5
— U.S. Embassy in UB (@usembmongolia) February 25, 2021