Монголчууд жилд 300-350 сая өндөг хэрэглэдэг байна. Үүний 40-45 хувийг дотоодоос хангадаг. Хөл хорио тогтоосон мөн цагаан сарын баярын амралттай холбоотойгоор өндөгний эрэлт ихэссэн ч нийлүүлэлт багассан. Үүнтэй холбоотойгоор Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн төлөөх газраас дотоодын өндөг нийлүүлэгч “Түмэн шувуут”, “НБЦ” компанийн удирдлагуудтай уулзалт хийж өндөг ховордсон шалтгааныг тодруулахад:
- Төлөвлөгөөт сүрэг сэлбэлт хийгдэж чадаагүй.
- Импортыг чадлаараа хийж байгаа ч хилийн хязгаарлалт нөлөөлсөн хэвээр байна.
- Дэлхий даяар тээвэрлэлтийн үнэ өсөж байгаа нь хүнсний бүтээгдэхүүний үнэд нөлөөлж байна.
- ОХУ-д өндөгний үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан импортын өндөг үнэ өссөн.
- ОХУ-аас автомашинаар тээвэрлэгдэж орж ирэх хязгаарлалттай холбоотойгоор галт тэргээр тээвэрлэж байгаа бөгөөд тээвэрлэлтийн үнэ 4 дахин өндөр байна.
- Шинжилгээний бичгийн асуудлаар өндөг нийлүүлэлт компаниуд хөдөлгөөнд бүрэн оролцож чадаагүй гэх мэт шалтгааны улмаас өндөг нийлүүлэлт удааширсан гэсэн тайлбарыг өгчээ.
Бүх шинжилгээг эцэслэсэн учраас өнөөдрөөс нийлүүлэлт явагдаж 1 сая 300 мянган ширхэг өндөг худалдаанд нийлүүлэгдэж байна хэмээн ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.