Энэ сарын 11 –ны өдрөөс эхлэн нийт 12 хоногийн хугацаатай хөл хориог Улаанбаатар хотод тогтоогоод байгаа билээ. Харин энэ өдрүүдэд хүнсний худалдаа, эмнэлэг, эмийн сан зэрэг 14-н байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн явагдана гэж буй.
Иймд ирэх долоо хоногийн Мягмар гараг буюу энэ сарын 16-ны өдрөөс эхлэн хүнсний Барс, Лавай зэрэг зах, худалдааны төвүүд ажиллаж эхлэх ажээ. Харин Лхагва гараг буюу энэ сарын 17-ны өдрөөс эхлэн Хүчит шонхор, Нарантуул зэрэг захуудыг ажиллуулах Нийслэлийн засаг даргын захирамж гарсан байна.
-Зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьтай танилцана уу!-