Өнгөрсөн сарын 1-нээс хүнсний талоныг нэмэгдэлгүйгээр олгож эхэлжээ

Өнгөрсөн сарын 1-нээс хүнсний талоныг нэмэгдэлгүйгээр олгож эхэлжээ

Цар тахлын үед иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ буюу хүнсний талоны үнийг  хоёр дахин нэмсэн. Тодруулбал, насанд хүрсэн иргэнд 16 мянган төгрөгийн хүнсний талоны эрх олгодог байсан бол 32 мянга болгосон. Мөн хүүхдэд найман мянган төгрөгийн эрхийн бичиг өгдөг байсан 16 мянга болгож нэмэгдүүлсэн. Тэгвэл энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүнсний эрхийн бичгийг буцаан хуучнаараа буюу насанд хүрсэн нэг иргэнд 16, хүүхдэд найман мянган төгрөг олгож байна.

Улсаас нэн ядуу айл өрх, эмзэг бүлгийн иргэдийн наад захын хүнсний хэрэгцээг хангах зорилгоор хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлдэг. Дашрамд дурдахад, манай улсын хүн амын 10 орчим хувь нь хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж байна.




Өнөөдөр гахай өдөр

11 минутын өмнө