Манай улс цахилгаан, эрчим хүчний хэрэглээгээ 100 хувь дотоодоосоо хангах боломж бий. Учир нь Эгийн голын усан цахилгаан станц ашиглалтад орсноор энэ бүх боломж бий болж, цаашлаад цахилгаанаа экспортолно гэдэг.
Иймд 2013 онд Эгийн голын усан цахилгаан станцыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барих ажил эхэлсэн ч, тодорхой бус шалтгааны улмаас энэ төсөл зогссон юм. Тэгвэл төслийн удирдагч асан Д.Одхүү саяхан ярилцлага өгөх үеэрээ “БНХАУ-тай тэрбум ам.долларын хэлэлцээр хийгээд, Засгийн газар, УИХ-аар орж батлагдаад байтал гэнэт зогссон. Гэтэл ОХУ-аас байгаль нуурт хортой гэсэн дүгнэлтээ Монгол Улсыг алгасаад БНХАУ-ын талд тавиад зогсоосон байсан” хэмээн мэдээлжээ.
Эгийн голын усан цах.станцын төслийг Баяр ЕС болмогцоо зогсоосон.
— 卍 Галхан 卍 (@Khangal99) January 18, 2021
Дараа нь Алтанхуяг ЕС болоод эхлүүлтэл Оросууд Хятад Монголын ЗГ хоорондын гэрээг давж нөлөөлөн зогсоосон!@Odkhuu_D @jargal_defacto
Яагаад?!⬇️... pic.twitter.com/RjLEkfUH0S