ЗГ-ын нөөцөөс 20.2 тэрбум төгрөгийг цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд зарцуулаад байна

ЗГ-ын нөөцөөс 20.2 тэрбум төгрөгийг цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд зарцуулаад байна

Монгол Улсын Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж, цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд зарцуулах зардлыг шийдвэрлэлээ. Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар  "Дотоодод халдвар гарсантай холбоотойгоор тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан иргэдийн байр хоол, мэргэжлийн алба хаагчдын байр хоолны зардал, олон нийтийн цагдаа нарт олгох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх нэг удаагийн мөнгөн урамшуулал, хамгаалах хувцас хэрэглэлийн зардал, ШӨХТГ-ын ажилтнуудын илүү цагийн хөлс гэх мэт тодорхой байгууллагуудаас ирүүлсэн асуудлыг шийдвэрлэсэн. 

Коронавирусийн халдвар дотоодод бүртгэгдсэнээс хойш Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 179, 196, 198 болон өнөөдрийн тогтоол гээд нийт дөрвөн тогтоолоор 20.2 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөцөөс гаргаж, халдварын голомтод ажиллаж буй алба хаагчдад олгон мөнгөн урамшуулал, ариутгал халдваргүйтгэл хийх цар тахлын халдварын эсрэг хариу арга хэмжээнд зарцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар 1.7 тэрбум төгрөгийг дээрх зориулалтаар зарцуулахаар баталсан" гэв.