Тесо корпораци 2009 оноос эхлэн “Зөв аарц” гэсэн нэрийн доор аарцны ундаа, найруулдаг хуурай аарц болон аарцтай үрэлийг үйлчилгээнд гаргаж, олон мянган үнэнч хэрэглэгчидтэй болсон билээ.
Тэгвэл монгол улсын нэгэн томоохон брэнд болсон “Зөв аарц” БНСУ-д зарагдаж эхлэхээр болж, зөвшөөрлөө авчээ. “Coupang” гэх томоохон онлайн худалдааны дэлгүүрт тус брэндийн бүтээгдэхүүнүүд зарагдаж эхэлсэн бөгөөд чацарганы найрлагатай нь бүр ч эрэлт ихтэй байгаа аж.
Ямартай ч Монголынхоо нэг ч гэсэн бүтээгдэхүүнийг Солонгост оруулаад ирлээ.Мэрэгжлийн хяналт, гааль нтр бүтэн сар гарны дараа хүлээн зөвшөөрлөө.Хүнс болохоор, тэр дундаа малын гаралтай бүтээгдэхүүн учир #Шалгалт маш их хийж байна.#Зөв_аарц_Солонгост pic.twitter.com/NQks2a0Eye
— D.Davaabaatar (NMW) (@DD070707) December 29, 2020