"120 мкв талбайтай айл 100 мкв талбайн төлбөрөө хөнгөлүүлж, үлдсэн зөрүүгээ өөрсдөө төлнө"

"120 мкв талбайтай айл 100 мкв талбайн төлбөрөө хөнгөлүүлж, үлдсэн зөрүүгээ өөрсдөө төлнө"

Засгийн газрын хуралдааны үеэр сэтгүүлчид асуулт асуулаа. Энэ үеэр 100 мкв-аас доош айл өрхийн хэрэглээний халуун ус, цахилгаан болон ус, дулаан, хогны төлбөрийг энэ сарын 1-нээс ирэх оны 7 дугаар сар хүртэл тэглэсэн. Тэгвэл 120 мкв байртай айл яах вэ гэхэд,

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Ард иргэдээ алагчилж үзэхгүй гэсэн зарчмыг бид барьж байна. Тиймээс 100 метр кв талбайн хэмжээнд дүйх төлбөрийг л хөнгөлнө, үлдсэнийг иргэд өөрсдөө төлнө. Жишээ нь 120 мкв талбайтай айл нь 100 мкв талбайн төлбөрөө хөнгөлүүлж, үлдсэн 20 мкв талбайгаа өөрсдөө төлнө гэсэн үг" гэв.